Transcript

Угсармал байр гэж та сонсож байсан уу? Мэдээж сонсож л байсан байх. Гэхдээ яг яаж баригддаг, юугаараа ялгаатай, ямар түүхтэй гэдгийг нь та сонирхож дотроо асууж байсан уу? Бидний дурсамж, бидний хотын өнгө төрх, өнгөрсөн ба одоогийн салшгүй холбоос болсон эдгээр барилгуудын маш сонирхолтой түүхийг хамтдаа арай өөр өнцгөөс харцгаая. Коммунизмыг мөрөөдөн хөдөлмөрлөх социализмын үед хүмүүсийн амьдрах орчин хамгийн чухал зүйл байсан. Утопик зорилго нь хүмүүст орон сууцыг төрөөс үнэгүй өгөх ёстой байлаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хийсэн зүйлс бишгүй. 50-60-аад оны үед Зөвлөлтийн орон сууц үйлдвэрлэл оргил үедээ хүрч хүн амын тавны нэгийг буюу 50 сая гаруй хүнийг орон сууцанд оруулсан түүхтэй.

Тэрний нэг дусал нь манай нийслэлийн төвд туссан нь золтой. Сонирхолтой нь Зөвлөлтийн удирдагч бүхэн өөрсдийн гэсэн орон сууцны санаа, загвартай байсан ба тэдгээр нь хоорондоо үнэхээр онцлохүйц ялгаатай байхын сацуу тухайн үеийнхээ нийгэм, эдийн засагтай нягт уялдаа холбоотой байсан нь ажиглагддаг. Жишээлбэл, Москва хотын төвд та арай сүржин, сонгодог хэв маягтай, өндөр таазтай, гоёмсог байшингууд олноор харах бол энэ тойргоос гадагшлах тусам арай олон давхар, нэг хэвэнд цутгасан мэт хэв маяг, хүйтэн, хатуу, илүү зузаан чимэглэл багатай байшингууд олширох ба гурав дахь тойргоос гадагшлвал бидэнд ичнээ танил болсон таван давхрууд бүр маш олноороо үзэгдэнэ.

нь бараг хэзээ мөдгүй нурж унах нь уу гэх шиг тийм байхад, зарим нь бас хөөрхөн тэрүүхэн тэндээ хичээсэн харагдана. Эдгээр барилгууд нь бүгд тэр үеийн удирдагчдад таалагдах архитектурын тусгалууд юм. Хамгийн нь Ленинка. Шинэ нийгмийн хамтын амьдралыг хөгжүүлэх зорилготой, сонирхолтой туршилт. Коммунист нөхдийг орон оронтой болгохын тулд эхэндээ чинээлэг айлуудын цөөхүүлээ суудаг байсан хувийн байшингуудыг дээрэмдэн авч, нэг хүний орон зайг 9 метр байхаар хатуу тушааж, коммуналка буюу нийтийн байртай төстэй хэлбэрээр амьдруулсан. Энэ гэхдээ ахуйн олон асуудал үүсгэж байлаа. Анхнаасаа олон хүн амьдрах зорилгоор баригдаагүй барилгад дундын нойл, дундын гал тогоо зэрэг нь хүрэлцэхгүй байх нь олонтой.

Өрөөнүүд хүртэл өөр өөр хэмжээтэй. Би яагаад ийм жижиг өрөөнд амьдарч байхад надтай ижил ажилчин ангийн тэр нөхөр яагаад арай том, арай өргөн цонхтой өрөөнд байгаа юм? Гэх мэтчилэн. Гэвч үүнийг удирдах хүмүүс түр зуурын шийдэл гэж харж байсан ба удахгүй баригдах дом коммунагаар эдгээр асуудлыг гольдиролд нь оруулна гэж итгэж байлаа. Ийнхүү конструктивизм урсгалын барилгууд олноор баригдаж эхэлсэн ба байшин хүртэл коммунизмын баримал хувилбар гэх дээ. Цэвэрхэн, цэгцтэй, илүү дутуу юмгүй, үзэл суртлыг бэлгэдсэн, эрх тэгш ийн илэрхийлэл, хатуу, хүйтэн ч, хянахад хялбар, үр дүн ч ихтэй байх ёстой байлаа.

Бүх өрөө нь яг ижилхэн. Нэмээд нийтийн гал тогоо, нийтийн нойл, нийтийн спорт цогцолбор гэх мэт. Одоо бидний сайн мэдэх дотуур байртай төстэй систем. Гэвч Лениний дараах удирдах хүн Сталинд энэ минималист загвар төдийлөн таалагдаагүй. Нэг тийм хямдхан, хэмнэлттэй харагдаж байгаа нь коммунист бахархалтай зөрчилдөх биз гэж үзэж байв. Бидний нөхдийн амьдрах байр нь өөрөө Зөвлөлтийн амбицийг харуулах үед сүржин бас хүчирхэг харагдах учиртай. Гэхдээ орон байрны асуудал Сталины хувьд хоёрдахь асуудал байсан. Эхний асуудал нь аж үйлдвэржилт. Хүчирхэгжих хэрэгтэй ямартай ч эхлээд. Ядаж байхад дайн байсуй.

Гэсэн хэдий ч Сталинд таалагдах тэр дэгжин байшингууд цөөнгүй баригдаж амжсан ба манай нийслэлийн төвт ч одоо хүртэл оршин тогтносоор буй. МУИС-ийн нэгдүгээр байр, драмын театр, дүүрийн театр, гадаад хэргийн яам, засгийн газрын ордон их мэт чухал барилгуудад бүр хүчтэй илрэх ба орон сууцны барилгуудад хүртэл бас Сталинка чамин хийцээ тодорхой хэмжээгээр тусгасан байдаг. Таны нийгэмд эзлэх байр суурь хэдий чинээ өндөр байна, танай гэрийн тааз төдий чинээ өндөр байна. Гаднаа нэг иймэрхүү баганатай бол бүр гараад өгсөн хэрэг. Цонхны хүрээ, дээврийн ирмэг дээр хүртэл дээд үеийн угалз хээний чимэглэл агуулагдана.

Даанч дайн, тансаглах завдал төдийлөн олгоогүй. Байшингаас илүү танк үйлдвэрлэх нь чухал ажил байлаа. Дайны дараа эдийн засаг хэдий хэцүү байсан ч Сталины зүтгүүлж амжсан өнөөх аж үйлдвэрийн нөөцөн дээр дараагийн удирдагч болох Хрущёв хурдан босож чадсан ба байж болох хамгийн үр ашигтай орон сууцны хувилбарт тулгуурласан түүхэн бүтээн байгуулалт хийсэн нь Хрущёвка юм. Сталинкагаас тэс өөр царай муутай. Гэхдээ Хрущёвын зорилго өөрөө царай биш. Хурд ба хямд. Тэр бүр хэрэг болгож тушаал гаргаж байшин барилгуудын илүү чимэглэлийг хориглосон байдаг. Тэгвэл ямар барилга хамгийн үр ашигтай байх вэ? Таван давхраас өндөр байж болохгүй.

Цахилгаан шат хэрэг болно. Тэгэхээр цахилгаан шат бол илүү зардал, илүү ажил. Хүмүүс таван давхар хүртэл алхаад гарах ёстой. Байшингуудын бүрдэх хэсгүүдийг үйлдвэрт яг л хиам шиг үйлдвэрлээд барилгын талбай руу зөөж аваачаад лего тоглоом шиг хялбар бас хурдан угсардаг байх ёстой. Тэгэхээр бүгд нэг ижил зургаар хэвэнд цутгасан мэт адилхан байх хэдий ч нэг блокийг ердөө 2 долоо хоногийн дотор хүлээлгэн өгөх боломжтой нь Хрущёвкагийн гайхамшигт тал юм. Энэ л хурдаар Хрущёв 50 сая хүнийг орох оронтой болгосон түүхтэй. Гэхдээ нэг том ахиц дэвшил нь нэг гэр бүл өөрсдийн гэсэн орон сууцтай болсон явдал юм.

Өөрсдийн гэсэн галтогоо, өөрсдийн гэсэн угаалгын өрөө. Тэгвэл манай Монгол улсын орон сууцжуулах их хөдөлгөөн хэрхэн эхэлсэн бэ? 1950-аад оны эдгээр зургуудыг та анхааралтай хаарвал гайхаж магадгүй. Манай улсын нийслэлд байшин гэхээр юм бараг алга. Нөгөө коммунист бахархал хаана байна гэмээр. Ингээд орон сууц барих агуу ажил эхэлсэн юм. Мэдээж барилгаас өмнө материалын үйлдвэр, комбинатууд нь баригдана. Тэгээд эхний ээлжинд 40000 метр квадрат ашиглалтын талбай бүхий барилгажилтын төсөл эхэлсэн. Энэ нь амжилттай болсны дараа дахиад 50000, 100000, 102000, 220000 гээд явжээ. Харин дөрвөн орц бүхий нэг блок Хрущёвка дотор ойролцоогоор 3000 метр квадрат ашиглалтын талбай байдаг байна.

Гэхдээ Улаанбаатарын эхний барилгууд яг Хрущёвка байгаагүй. Энэ технологи жаахан хоцорч манайд орж ирсэн учраас эхний барилгууд энгийн Сталинкагаас Хрущёвка руу шилжих тэр үеийн сонирхолтой хийцтэй байдаг. Угсармал биш, маш зузаан тоосгон ханатай. Гэхдээ тодорхой хэмжээний чимэглэлтэй. Хрущёвканууд харин маш хурдан баригдахын сацуу бас нэг шинэчлэлийг дагуулж ирсэн нь хот төлөвлөлтийн стандарт юм. 6000-12000 хүнтэй хотхоныг микрорайон гэх ба энэхүү бичил хороолол дотор машин огт явахгүй, оршин суугчид зам гаралгүйгээр хэрэгцээгээ хангах боломжийг олгох төлөвлөлттэй. Цэцэрлэг, сургууль, дэлгүүр, ахуй үйлчилгээний төв.

Барилга болгонд нарны гэрэл чөлөөтэй тусах ба тэр зайд нь ногоон байгууламж цэцэглэнэ. Хэд хэдэн микро районууд нийлж районыг бүрдүүлнэ. Районд нь эмнэлэг, кинотеатр, том зах, спорт цогцолбор, усан бассейн, захиргаа, цагдаагийн хэлтэс гэх мэт. Эдгээр зургуудыг харвал одоогийн бидний 120 мянгат гэж нэрлэдэг эдгээр барилгууд яг Хрущёвкагийн анхны зураглалын нэг ба яг тэрхүү хот төлөвлөлтийн дагуу баригджээ. Энэ нь хэдийгээр хүүхдэд аюулгүй, тухайн үедээ хамгийн тухтай, хүртээмжтэй орчин боловч Хрущёв нэг юмыг огт айл бүхэн машинтай болох ирээдүйг. Энэ нь өнөөдрийн бидний түгжрэл, зогсоолын хүрэлцээгүй байдлын бас нэг учир шалтгаан болжээ.

Зөвлөлтүүд гагцхүү Брежневийн үед л тав тухтай гэрийн тухай ярилцах сөхөөтэй болсон байна. Брежневийн царай муутай загварыг хөгжүүлэхийг хүссэн ба есөн давхар, лифттэй, хаядаг хоолойтой, бүр есөн давхраас өндөр нь ачааны лифттэй. Хрущёвка шиг бүгдээрээ ижилхэн биш, янз бүрийн стильтэй, өргөн тагттай, өндөр таазтай, гал тогоо нь илүү том. Хрущёвкагийн гайхамшиг нь айл бүхэн ядаж өөрсдийн гэсэн гал тогоотой, өөрсдийн гэсэн нойлтой байх нь тансаглал байсан бол Брежневканууд бүр ванн ба нойлийг нь тусдаа өрөө болгосон нь агуу инновац байлаа. Хрущёвка нь нэг өрөөгөөр дамжиж нөгөө өрөө лүүгээ орох төлөвлөлттэй байсан бол Брежневка нь өрөө бүхэн хаалгатай буюу коридор гэсэн ойлголт бий болжээ.

1974 онд Брежнев Монголд айлчлахдаа "Хүүшээ, танайд чинь одоо хүртэл Брежневка байхгүй байгаа юм уу?" гэж уулга алдахдаа гурав, дөрөвдүгээр хорооллыг бэлэглэсэн түүхтэй. Ийнхүү зөвлөлтийн барилгын цэргийн ангиуд олноор барилга, орон сууцжуулалтын яам болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зарим угсармал байруудыг аврахаар болжээ. За, ямар байруудыг аврах вэ гэвэл оршин суугчид нь 100 хувь байраа авраулъя гэдгийг одоо хүлээн зөвшөөрсөн эхний 200 байрыг. За, юу хийх вэ гэхээр зэрэг энэ хойно нь бол одоо аа, хуучны угсармал аа, хрущёвка таван давхар байр харагдаж байгаа бол яг энд яг ижилхэн байрны залгаа нь, гэхдээ GIZ-ийн төсөлд хамрагдсан байрыг харж болохоор байна.

Тэгэхээр эхлээд гадна талыг нь чулуун хөвөнгөөр дулаалаад, тэгээд энд харагдаж байгаа шиг ийм металл фасад хийх юм байна. За, чулуун хөвөнгийн тухай өмнө нь бид аа, тайлбарлаж байсан даа, яаж үйлдвэрлэгддэг, ямар ач холбогдолтой гээд. Чулуун хөвөн бол галд хамгийн тэсвэртэй, хамгийн урт настай, хамгийн үнэтэй материал. За, энд харагдаж байгаа металл фасад ч гэсэн ер нь бол орчин үеийн чанартай барилгуудад их ажиглагддаг. Дуусаагүй энэ төслийн хүрээнд дээврийн дулаалгыг бас их сайн хийж өгч байгаа юм байна. Эдгээр барилгууд дээврээрээ маш их хэмжээний дулаан алддаг. За, тэрэнд мөн давхар дээврийн усны хамгаалалтыг бас хийж байгаа.

Дуусаагүй гаднах агаарын температур тай уялдуулан доторх агаарын температурыг одоо аа, зохицуулах ийм дулаалгын бас ийм аа, тоолуур, төхөөрөмжүүд суурилуулж байгаа юм байна. Нэг ёсондоо ухаалаг ийм дулаалгын системтэй болгож өгч байна аа гэсэн үг. Эдгээр дулаан техникийн шинэчлэлийн ажлын үр дүнд барилгын дулаан алдагдлыг ойролцоогоор 40%-иар бууруулах боломжтой. Үүний зэрэгцээ оршин суугчид өвлийн улиралд илүү дулаахан, тохьтой орчинд амьдрах, дотоод агаарын чанар сайжрах, мөөгөнцөр, чийгшлийн асуудал буурах зэрэг бодит үр өгөөжийг хүртэх юм байна аа. За, тэгээд хамгийн чухал нь барилгын ашиглалтын хугацаа 30 жилээр уртасч байгаа.

Энэ бол аа, маш том үнэ цэнэ. Тэгвэл яагаад оросуудын барьж өгөөд үлдээсэн эдгээр барилгуудыг англичууд болон германчууд одоо засаж өгөхгүй байна аа, арай тэд гэж та бодож магадгүй. Шалтгаан нь манай хүн амын тал нь амьдрах энэ хотын иргэдийнхэн 20%-ийн нь ажиллаж төрөх энэ угсармал байруудын дулаалгыг шийдсэнээр түүнийг дулаанаар хангахад зарцуулж буй эрчим хүчийг хэмнэж, тэр нь хүлэмжийн хийг бууруулснаар уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх ба тэндийс нь нөгөөжөө хүртэцгээе гэж байгаа юм. Тэгэхээр аа, улсаас аа, үнэгүй өгсөн эдгээр байруудыг аа, дахиад үнэгүй засч өгнө гэсэн үг үү? Тодорхой хэмжээнд тийм.

Гэхдээ оршин суугчид зардлын 25 хувийг өөрсдөө төлөх юм. За, тэр нь хэд болж одоо цус харуулах юм болдоо? Надад чинь бэлэн хэд байгаа билээ? Аа, тэрэн дээр санаа зовох зүйлгүй, үүнийг аа, таны сарын орлогод дарамт учруулахгүйгээр шийдэх аа, нэг арга байгаа. Та сард аа, Юнивишнээс бараг хямдхан буюу нэг 40-өөд орчим мянган төгрөг л төлөх юм, 10 жилийн хугацаанд. Одоогийн 40,000 чинь 10 жилийн дараа Аа, таны төлөх дүн 10 жилийн хугацаанд өөрчлөгдөхгүй ерөөсөө. Надад чинь ёстой хэрэгтэй төсөл байна. Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах уу? www.dugaanbair.mn-ээс.

Seek backward 5s ←
Longer seek (10s) Shift ←
Play Space Seek forward 5s →
Longer seek (10s) Shift →
0:00 Auto-scroll A Copy link at current time S

Угсармал Байруудыг Аврах Төсөл